Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж байна

32f8cf24cf669119433a1f7930174ebdМэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас СХД-ийн нутаг дэвсгэр Баруунтуруун, 52-ын даваа, 22-ын товчоо, Шижир, Богдын даваа, Эмээлт орчим, ЧД-ийн Гүнтийн даваа, СБД-ийн Их, Бага баян, Бэлх, Сэлхийн чиглэл, БЗД-ийн Гацуурт, Улиастайн амны эх, Баянзүрх уул, Баянзүрхийн товчоо, Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлж рүү салдаг уулзвар, Гордок орчимд хөдөлгөөнт эргүүл шалгалт хийлээ.

Шалгалтаар хоёр иргэн, нэгаж ахуйн нэгж гарал үүслийн гэрчилгээгүй, хууль бусаар бэлтгэн, тээвэрлэж явсаныг илрүүлж мод, модон материалыг улсын байцаагчийн актаар хурааж, улсын орлого болгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэн, торгууль ногдуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Шалгалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон УИХ-ын Байнгын хорооны “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, ойн нөхөн сэргээлтийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын албан даалгавар, МХЕГ-ын дэд даргын баталсан “Урьдчилан сэргийлэх тухай” удирдамжийн хүрээнд хийсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …