Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн зүлэгжүүллээ

Наадамчин олноо тохилог цэвэр орчинд наадуулахаар нийслэлийн Хот тохижилтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн задгай талбай, хурдан морины замын усалгаа, био 00, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна орчны цэвэрлэгээ, ногоон байгууламжийн тохижилтын ажлуудыг эхлээд байна. Өнөөдрийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна орчны 95 хувийг зүлэгжүүлээд байгаа бөгөөд өдөр бүр усалж, бут сөөгийг хэлбэржүүлж байгаа юм. Мөн Зам цэвэрлэгээ, Үйлчилгээний албаны зам талбайн 10 үйлчлэгч гарч, автомашины А зогсоол,  засмал замууд, явган хүний зам талбай гэх мэт нийт 30 гаруй мянган метр квадрат талбайг цэвэрлэж байна.
Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …