“Ухаалаг засаг” төсөл хэрэгжинэ

f599515a04ce9d04greatМонгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Монгол Улсын Засгийн газар цахим засгийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах зорилгоор мэдээллийн технологийн системийн тогтолцоог хөгжүүлэх, Засгийн газрын мэдээллийг цахимжуулах, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэж иргэдийн мэдээллийн технологийн хэрэглээний тэгш бус байдлыг багасгах зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилго бүхий “Ухаалаг засаг” төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 19.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төсөл 2015-2020 онд хэрэгжих бөгөөд төрийн үйлчилгээний зардал багасч, Засгийн газрын үйл ажиллагаа, дэвшилтэт технологид оруулах хөрөнгө оруулалтыг өгөөж нэмэгдэнэ гэж тооцож байна. Мөн Төрийн лавлах үйлчилгээний хүртээмж, цар хүрээ нэмэгдэж иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ улам боловсронгуй, шуурхай, найдвартай болно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …