Жайкагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

10494942_436696586507620_404088286693269456_oЯпоны Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/ -аас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн 2 дугаар шат нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусаж байгаатай холбогдуулан энэхүү төслийн зорилт, зорилгууд хэрхэн хэрэгжсэн талаарх үнэлгээг хийхээр ЖАЙКА-ийн үнэлгээний багийн 3 мэргэжилтэн Монгол Улсад ажиллаж байна. ЖАЙКА-ийн өмгөөлөгч, Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбооны Олон улсын харилцааны хорооны нарийн бичгийн дарга хатагтай Исои Миха тэргүүтэй төлөөлөгчдийг 6 дугаар сарын 19-ний өдөр Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал дээрх төслийг амжилттай хэрэгжсэн тухай онцолж. Монгол Улсын Хууль зүйн яам болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …