Өндөр технологи бүхий лаборатори нээлтээ хийлээ

IMG6783Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэүүний үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд өндөр технологи бүхий 24 лаборатори өнөөдөр ХААИС-д нээлтээ хийлээ.

IMG6826 IMG6921

Энэ төслийг БНСУ-ын КОИКА олон улсын байгууллагын санхүүжилсэн юм байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, үнэлгээний, сүү судлалын, амьтны био технологийн болон мах боловсруулах, судлах лаборатори гэх мэт лабораториос гадна бүрэн автомат гидропоник хоёр хүлэмжийг ч бас өнөөдөр хүлээн авсан юм. Эдгээр лабораторийг ашиглан монгол малын мах, сүү, энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг бүхий л талаас нь судалж, хүний биед хэрэгтэй болон дархлаа үүсгэх онцлог шинж чанаруудыг нь шинжлэх тогтоох боломжтой. Түүгээр ч зогсохгүй тариалангийн талбайн хөрсний үржил шим, төмс хүнсний ногооны эрүүл ахуйн үзүүлэлтийг ч гаргах юм. Харин бүрэн автомат өвөл зуны гидропоник хүлэмжинд шинэ төрлийн хүнсий таримал сортуудыг турших, ашигт ургамлыг тарималжуулах зэрэг судалгааг хийж, хүнсний үйлдвэрийн цаашдын шинэ чиглэлийг тодорхойлох боломжтой юм.
Байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөл хоёр жил гаруйн хугацаанд ийхүү хэрэгжиж 24 лабораторийг манайд хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд нийт 1,6 сая ам долларын санхүүжилттэй гэж КОИКА олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёл нээлтэн дээр хэлж байлаа. мөн төслийн хүрээнд ХААИС-ийн 40 орчим багш өөр өөрийн мэргэшсэн чиглэлээр БНСУ-д урт болон богино хугацаанд суралцаад иржээ.
Өндөр технологий бүхий орчин үеийн 24 лабораторийн нээлтэд ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ, БНСУ-ын Хангёны их сургуулийн профессор Хуан Сон Гү болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …