Ерөнхийлөгчийг тангараг өргөх үеэр ХЗХ-ын хохирогчид жагсана

DSC00005 “Хадгаламж зээлийн хоршоо”-ны хохирогчид “хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хаврын чуулган өндөрлөхөөс өмнө хэлэлцэхийг УИХ-аас шаардаж байгаа аж.

Учир нь төрөөс дампуурсан ХЗХ-оос нийт 43 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө болох 20 орчим газар, ашигт малтмалын 14 лицензийг битүүмжлэн авсан байна. Гэвч өдийг хүртэл хохирогч иргэдийн хохирлыг барагдуулахгүй явсаар байгаа тул иргэд битүүмжлэгдсэн хөрөнгийг буцааж авах хүсэлтээ УИХ-д хүргүүлжээ.

Хэрэв тэдний хүргүүлсэн шаардлагын хариуг ирэх 10-ны өдөр гэхэд өгөхгүй бол ХЗХ-ын хохирогчид ерөнхийлөгчийн сонгуулийн тангараг өргөх ёслолын үеэр эсэргүүцлийн жагсаал зарлах юм байна.

Л.Бадрах

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …