Ил задгай гар дээрхи худалдаанаас сэрэмжилье

32_ea05e8406d7c0aa2544ec5d1e5d7f2c9aa8860d3Жимс, хүнсний ногоог хөргүүргүй, ил задгай эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалах, тээвэрлэх, худалдаалсанаас чанар аюулгүй байдлаа тодорхой хэмжээгээр алдаж, исэх, муудаж, элдэв төрлийн нян, хөгц үржих нөхцөл бүрддэг. Хүнсний ногоо, жимсийг хөргүүргүй, ил задгай эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлөөс худалдан авч түүхийгээр, угаалгүй, хальслаагүй идсэн тохиолдолд гэдэсний бичил биетэн болон пестицидийг агуулж буй магадлалтай тул та хоол хүнснээс гаралтай хордлогод өртөх эрсдэлтэй юм.

Иргэн та: Хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ чанар, баталгаажилт, хадгалж байгаа болон худалдаалж буй газрын нөхцөл, эрүүл ахуйн шаардлага хангагдсан эсэхэд хяналт тавьж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалснаар улс эх орныхоо хүнс аюулгүй байдлыг хангуулах ажлын эхлэл болно.

22808_860916767278679_1759359842862168954_n

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …