Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

10368931_486608104830527_2595683363300808311_o_150624160238Монгол Улс, БНХАУ хоорондын стратегийн иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаа, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр ярилцаж тохиролцсон асуудлын хүрээнд 2 улсын хилээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг тэргүүтэй албаны хүмүүс ӨМӨЗО-д ажиллаж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд манай төлөөлөгчид ӨМӨЗО-ны Хойд хэсгийг хөгжүүлэх ажлын хэсгийн байнгын хорооны орлогч дарга Бао Гуан Линь, Худалдааны танхимын орлогч дарга бөгөөд Хил боомтын дарга Гуо Ган, Хяналт шалгалт, хорио цээрийн газрын дарга Жань Шао Тун зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр- Рашаан, Баянхошуу- Өвдөг боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

11055289_486608051497199_798722961499358599_o_150624160916

Хоёр тал Монгол Хятадын хил орчмын мал аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой ажлуудыг төлөвлөж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт хил боомтын үндсэн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, үр тариа малын тэжээл, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох үеийн хяналт шалгалт хорио цээрийн нөхцлийг ижилсүүлэх, техник технологи болон тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.
Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд ХАА-н гаралтай бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийн бүсийг байгуулахад Хятадын талаас дэвшилтэт техник технологи, машин механизм, тоног төхөөрөмжийг нийлүүлэх мөн техникийн мэргэжилтнүүдийг харилцан солилцож, мэргэжил дээшлүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

10866236_486608024830535_5983746275782317220_o_150624160244

Ugluu-logo2013

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …