Хүүхдүүдэд цуглуулсан хандивын мөнгийг таксины жолооч хулгайлжээ

1435278726558c9d8625b02Энэ сарын 10-ны өдөр Налайх дүүрэгт хэрэглээний газ дэлбэрсний улмаас 16 настай хүү А.Цэрэнтогтох, 8 сартай хүү А.Амарболд нар түлэгдсэн ноцтой хэрэг гарсан. Ослын улмас хүүхдүүд түлэгдэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Хүүхдүүдийн эмчилгээний зардалд 350 сая төгрөг хэрэгтэй. Мөн А.Цэрэнтогтох хүүгийн хувьд БНСУ-д эмчлүүлвэл эдгэрэх магадлалтай учир хандивын аян өрнүүлж байгаа билээ. Одоогийн байдлаар 70 сая төгрөг цугларсанаас 12 сая төгрөгийг нь эмчилгээнд зарцуулжээ.

Хүүгийн суралцдаг англи хэлний сургалттай “ACCESS” хөтөлбөрийн сурагчид найздаа туслах зорилгоор Чингисийн талбай, Хүннү молл, Үндэсний цэцэрлэгч хүрээлэнд дуулж, бүжиглэн, ном худалдаж 3.6 сая төгрөг олсон байна. Гэвч Хүннү моллоос буцах замдаа нэг хайрцагтай мөнгөө мартаад буужээ. Хайрцаганд 100 орчим мянган төгрөг байсан бөгөөд таксины жолооч ар гэрийнхэнтэй нь дуулгаж мэдэгдсэн ч улмаар дахин холбогдоогүй байна. Холбоо барьсан утсаар нь эргэн холбогдоход “Сая нэг залуу миний утсаар гуйж ярьсан. Би хөдөөнөөс ирсэн хүн” гэсэн хариулт өгсөн аж.

Харин ангийн багш нь хуулийн байгууллагад хандсанаар таксины явсан замын хяналтын камерийг шүүж, уг таксины жолоочийг төвөггүйхэн олсон байна.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …