Хятадад резинээр үйлдвэрлэсэн хуурамч цагаан будаа худалдаанд гарсан талаар мэдээлэл өмнө нь гарч байсан билээ. Тэгвэл манайд ийм төрлийн цагаан будаа орж ирээгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байсан удаатай. Харин ийм будаа Монголд аль хэдийнэ ороод ирсэн талаар фэйсбүүк мэдээ тарж, хүчтэй давалгаалж, хүмүүсийг сэрэмжтэй байхын тулд цааш нь тарааж шэйр хийхийг хүсч байна.
Энэ талаарх мэдээллийг Megu Bolor гэгч хүн тарааж “Монголд Хятадаас их хэмжээний хуурамч будаа /сүмтэй будаа/ орж ирсэн байна. Уг будааг пластик материал болон төмсөөр хийдэг ба хоёр аяга ийм будаа идсэн хүн нэг том гялгар уут идсэнтэй дүйцэхүйц хор хөнөөлтэй гэнэ шүү” гээд зургийг нь нийтэлжээ.
Тэгвэл өчигдөр Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг мэдээллийг үгүйсгэж, Монгол улсад хуурамч цагаан будаа орж ирээгүй гэдгийг мэдэдгдсэн. Харин хуурамч цагаан будааны талаарх мэдээллийг тараасан иргэнээс мэдээлэл авах гэсэн боловч олдохгүй байгааг тэд ярьж байна. Тодруулбал: мэдээлэл тараасан хүнтэй холбогдож чадаагүй, сураггүй алга болсон хэмээн тайлбарласан байна. Харин өнөөдөр дотоодын зах зээлд худалдаалагдаж байгаа будаан дунд хуурамч будаа байхгүй гэдгийг мэдээллээ.
эх сурвалж: tsahim.mn