22-ын товчоо чиглэлд Моносын уулзвараас баруун тийш төмөр замын гарам хүрэх 5 км автозамын урд урсгалыг “Тэгшт Плант” ХХК, хойд урсгалыг “Эрдэнэ зам” ХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө.
Хэвтээ тэмдэглэгээг хийснээр уг замын зорчих хэсэг төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад орж байна. Цааш үргэлжлүүлэн 500 метр замыг баяр наадмаас өмнө хийж гүйцэтгэх юм. Нийт замын урт нь 10.6 км бөгөөд өнгөрсөн онд Моносын уулзвар хүртэлх 1 км замыг ашиглалтад оруулсан юм. Мөн Баруун хэсгийн 4.1 км замд “Бэрх зараа” ХХК хучилт хийхээр бэлтгэж байна. Энэ хэсэгт 2012 оны зун суурь хучилт хийж, түр нээсэн юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.