Гантай аймгуудад Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ажиллаж байна

9X1A0251-2200x800Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, тушаал, удирдамжийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг төв болон  баруун зүгийн нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Булган, Архангай, Төв, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ажиллах юм байна.

Манай орны ихэнх нутгаар өдөртөө хэт их халж байгаа нь аянга цахилгаан буух эрсдэлийг бүрдүүлж байна.

Ажлын хэсэг гангийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлгээ хийх,  шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч, шийдвэрлүүлэх, яаралтай тохиолдолд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах арга хэмжээ авах,  зайлшгүй тохиолдолд Улсын онцгой комисс, Засгийн газарт асуудлыг танилцуулж ажиллах юм.

2015 он гарсаар 3 аймгийн 5 суманд аянга буусны улмаас 1 иргэн түлэгдэж гэмтэн, 53 толгой мал хорогдсон байна.

Мөн цаашид 07, 08 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

2015 он гарсаар 4 аймгийн 8 суманд уруйн үер бууж 38 айл өрх, 4 аж ахуйн нэгж, байгууллага усанд автаж, 6913 толгой мал хорогдсон байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …