Чингисийн хөшөөг Төв аймгийн Өндөр довд байрлуулна

14355606515590eacb6a573Оросын уран барималч Даши Намдаковын урласан Чингис хааны баримлыг Англи улсаас Монгол руу авчирч байгаа билээ. Тус хөшөөг хаана байрлуулах вэ гэсэн маргаан олон нийтийн дунд үүсээд байгаа юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Сүхбаатарын хөшөөг буулгаад Чингисийн талбайд тавина гэж мэдээлсэн энэ талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулахад: “Манайд одоогоор ямар ч мэдэгдэл ирээгүй байна. Албан ёсны шийдвэр гарсан юм байхгүй” гэсэн юм. Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Гадаад дотоодын олон хүн үзэж, сонирхох, хотын өнгө жавхааг тодотгох ач холбогдолтой гэж үзэж, Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байгаа” гэснээс болж Сүхбаатарын хөшөөг буулгаж, Чингисийн хөшөөг байрлуулах нь гэсэн эсэргүүцэл, шүүмжлэл ч гарах болсон. Чингис хааны баримлыг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах Өндөр дов хэмээн газар байрлуулахаар болсон. Учир нь тус баримлыг дагаж дагалдах олон баримал, хөшөөнүүд ирэх учраас Чингисийн талбайд том оврын ийм баримал байрлуулах боломжгүй гэсэн юм.

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …