Ардчилсан чөлөөт сонгууль явагдсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг тэмдэглэнэ

52c5d2ec355510d312f3810007cd476dНийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/559 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг 2015 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын болон тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргаж, холбогдох төсвийг батлуулан ажиллахыг ажлын хэсэгт, Түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярын арга хэмжээг харьяалах нутаг дэвсгэртээ иргэд олон нийтийг хамарсан үр өгөөжтэй, шинэлэг хэлбэрээр зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Ойн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахад нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж  ажлын хэсгийн ахлагч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …