Наадмаар тав хоног амарна

32_c42313a6e9d952a15d212bcff2aab042761dec47Тун удахгүй буюу 18 хоногийн дараа Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам болно.

Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долоодугаар сарын 11, 12, 13-ны өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан байсан. Тэгвэл энэ жилийн улсын наадам бямба, ням, даваа гаригт буюу амралтын 2 өдөрт тохиож буй.
Тиймээс өнгөрсөн жил Засгийн газраас Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар хууль батлагдаж байсан. Тиймээс энэ жилийн наадмаар долоодугаар сарын 11-ний бямба гарагаас 15-ны лхагва гараг хүртэл нийтдээ тав хоног амрах аж.

Г.Туяа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …