Хүүхдийн номын ордныг Хүүхдийн төв номын сан болгон өөрчиллөө

z921Хүүхдийн номын ордон гэснийг Хүүхдийн төв номын сан болгон өөрчилж, тус номын сангийн барилгыг шинээр барих газрын асуудлыг судлан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.

Хүүхдийн төв номын сангийн бүтэц, дүрэм, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөрт үүрэг болголоо.

Тус номын сан нь 32 орон тоотой, монгол, англи, герман, орос, хятад зэрэг хэлээр  хэвлэгдсэн 80 мянга гаруй ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй, зургаан уншлагын танхимаар жилд 4000 гаруй байнгын уншигч, 80 мянган иргэнд үйлчилдэг байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …