Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдрийг тохиолдуулан прокурорууд сургалтанд хамрагдлаа

79-300x199Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдрийг тохиолдуулан Нийслэлийн Прокурорын газар, Мөрдөн байцаах газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс  хамтран 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Хар тамхи, мансууруулах  болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой захиргааны зөрчил, гэмт хэргийн тухай ойлголт, тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь сэдэвт танилцуулах сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтанд Нийслэлийн болон дүүргийн прокурорын газруудын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорууд хамрагдсан бөгөөд хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис, түүний хэрэглүүр, төрөл, шинж болон хүний биед нөлөөлөх хор уршиг, урьдчилан сэргийлэх арга замын талаар харилцан ярилцсан байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …