Үндэсний их баяр наадамд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам гарлаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж, Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг хавсралтаар баталлаа.

Энэ журмыг Үндэсний их баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулахад мөрдлөг болгох юм.

Уг тогтоолоор уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсгийг томилж, журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулна. Ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулна.

Монгол морьдоос эрлийз морьдыг үүлдэрлэг байдлаар нь ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, (биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, сүүл) сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

d2d1b32b99c45fc49fd606d03e4364b0 3956a7f4eb31a369476e836e43eb34ff 00ef6b7886c186911fbdc31e70679464Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …