Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725автобус үйлчилгээнд ажиллана.
7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох “Наадамчид”-аа зориулж Мишээл экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус,Дүнжингарав төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.
Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөсТөв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд,рейлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх“Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.
Мөн 7 сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос,7 сарын 13,14-ний өдрүүдэдхотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талынавтобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус,“3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус Хүй 7 худаг руу үйлчилнэ.
Баяр Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт725 тээврийн хэрэгсэл ажиллахаар төлөвлөгдөөд байна.
Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр үйлчлэх их багтаамжийн автобусны чиглэлүүд
№ Чиглэл Тээврийн хэрэгслийн тоо Хүлээлгийн хугацаа
1 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” 5 4 мин
2 “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” 5 4 мин
3 “Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо” 15 3 мин
Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр үйлчлэх автобусны чиглэлийн зураглал
Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14-ний өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр 5 их багтаамжийн автобус үйлчлэх чиглэлийн зураглал
Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр Дунд голоос Төв цэнгэлдэх хүртэл үйлчлэх чиглэлийн зураглал
Баярын өдрүүдэд Дүнжингарав-Төв цэнгэлдэх-Мишээл экспо төвөөс нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгсэлд байрлуулах зөвшөөрлийн хуудас ногоон өнгөтэй байна.
Баярын өдрүүдэд Хүй 7 худаг руу очих нийтийн тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн хуудас ногоон болон шар өнгөтэй байна.
Баярын өдрүүдэд 120 мянгатын зогсоолыг дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн зөвшөөрөл улаан өнгөтэй байна.
НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС