Эмэгтэй хүнд гар хүрсэн цагдааг олж тогтоожээ

2140530b0452eb0a9df598e58f65846bХоёрхон хоногийн өмнө замын голд түгжрэл үүсгэн байж нэгэн эмэгтэйд хүч хэрэглэн машиндаа суулган авч явж буй цагдаагийн ажилтны бичлэг нийтэд цацагдсан. Энэ асуудалд хүмүүс илт дургуйцлаа ирэрхийлж, тухайн эмэгтэй ямар ч буруутай байсан ингэж гар хүрч болохгүй, энэ бол байж боломгүй асуудал, шийдэх ёстой газраа л асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэж олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэл дагуулсан асуудал болж хувирсан.

Тэгвэл эмэгтэйд гар хүрч, хүч хэрэглэж буй цагдаагийн ажилтан бол ХУД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Э.Баасандорж гэгч байсныг НЦГ-ын дотоод хяналтын алба тогтоогдсон ажээ.

Түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 41.1-т “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” гэж заасны дагуу арга хэмжээ авах юм байна.

Энэ асуудлаар өнөөдөр 14:00 цагаас Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийх ажээ.

эх сурвалж: bolod.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …