ЦЕГ-аас албан ёсоор уучлал хүслээ

68220Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө итгэл, сэтгэлээ зориулж ажиллах үүрэгтэй, төрийн хувцас өмссөн, хууль сахиулагч цагдаа гудамжинд хүчирхийлэл үйлдэж, нэгэн бүсгүйгээр гарынхаа чилээг гаргаж байгаа бичлэгийг бид та бүхэнд хүргэсэн.

Дөнгөж сая уг бичлэгтэй холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “2015 оны зургадугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт гарсан цагдаагийн алба хаагч Б нь албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг ноцтойгоор зөрчсөн, байж боломгүй үйлдэл гаргалаа. Иймээс Цагдаагийн ерөнхий газраас тухайн эрх нь зөрчигдсөн иргэн болон ард иргэдээс албан ёсоор уучлал хүсч байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газарт уг асуудлаар албаны шалгалт явагдаж байна. Албаны шалгалтын дүнг хэлэлцээд, ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар уг алба хаагчид хариуцлага тооцно. Иргэний эрх чөлөөнд халдсан уг асуудлыг Мөрдөн байцаах газрын тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Авсан арга хэмжээ болон эрүүгийн хэрэг хэрхэн шалгагдаж байгаа талаар эргэн мэдээлэх болно” гэлээ.

-ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ ГОМДОЛ ГАРГАЖ БАЙЖЭЭ-

Бичлэг дээр зодуулж буй эмэгтэй Хан-Уул дүүргийн харъяат, иргэн У гэгч аж. Тэрбээр 2014 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд асуудлыг нь шалгаад хариу мэдэгджээ. Урьдчилсан мэдээллээр, тухайн өдөр иргэн У гомдлыг нь шалгаж байсан цагдаагийн ажилтантай тааралдаад үл ойлголцсон асуудал гарсан юм байна. Уг албан хаагч нь мөрдөн байцаагч биш бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлагч албан тушаалтай. Өмнө нь хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа тухайн иргэний гомдлыг шалгаж хариу өгч байжээ.

Хэвлэлийн хурлын үеэр “Иргэд алба хаагчийн аливаа хууль зөрчсөн талаарх мэдээ мэдээллийг ЦЕГ-ын 102 тусгай дугаарын утсанд, цахим сайтаар өгөх боломжтой. Манай алба хаагчтай холбоотой хууль бус үйлдэл гарвал тухай бүрт нь мэдээллийг авч, шалгаж хариу мэдэгдэнэ. ЦЕГ-аас алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа” гэв.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …