Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдлаа

e8b7db0c3c460fd8478c253b95e9dfceӨчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы  үдээс хойших хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч өнгөрөгч 2014 оны 10 дугаар сард мэдүүлсэн бөгөөд найман бүлэг, 17 зүйлтэй юм. Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа юм.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байна.Ийнхүү дээрх үндэслэл, шаардлагаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн уг хуулийн төслөөр эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.
Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм. Тус байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад төслийн 3.1.4 дэх заалтын ““Хүүхэд харах явуулын үйлчилгээ” гэж” гэсний дараа “хот, суурин газраас бусад газарт” гэж нэмэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь, хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх саналыг 55.4 хувь нь дэмжсэн юм. Ингээд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэнээр хуулийг эцэслэн батлав. Энэ хууль батлагдсан нь цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байгаа энэ үед асуудлыг ямар нэг байдлаар шийдэх арга юм гэдгийг хуралдаан даргалагч хэлээд ажлын хэсгийнхэнд баяр хүргэлээ.
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …