Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ллойдс” компанийн захирал Жон Нэльсонтой уулзлаа

a017aba870c423bc5ba70564453df33aЕрөнхий сайд Ч.Сайханбилэг “Ллойдс” компанийн захирал Жон Нэльсоныг хүлээн авч уулзлаа.

Олон тооны санхүүгийн тоглогчид /компаниуд болон хувь хүмүүс/ хөрөнгө оруулан, эрсдэлээ хувааж ажилладаг зах зээл бөгөөд гол төлөв ерөнхий даатгал, дахин даатгалын үйл ажиллагаа явуулдаг ‘’Ллойдс’’ компанийн жилийн орлого 40 тэрбум ам.доллар.

Лондонгийн үл хөдлөх хөрөнгийн даатгалыг хариуцдаг тус компанид тусгай эрсдэл, гамшгийн эрсдэлийг даатгадгаараа онцлогтой. 55 мянган ажилтантай “Ллойдс” компани үйл ажиллагааныхаа 40 хувийг АНУ, 20 хувийг Их Британид явуулж, мөн бусад оронд үйл ажиллагаа явуулдаг аж.

6abac72fb4c3677d33de6976aa8e2c0e

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголд даатгалын үйлчилгээгээ санал болговол таатай хүлээж авахаа хэлээд манайх шиг байгалийн эрс тэс уур амьсгалтай оронд ‘’Ллойдс’’ компанийн үйл ажиллагааны туршлагаас суралцах нь чухал болохыг тэмдэглэсэн юм. Ялангуяа, Монголын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн салбарыг ган, зуд зэрэг байгалийн гамшиг, эрсдэлээс хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар судлахаар тохиров гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

955746274e7d64d1d0b6a727f7e534e3

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …