Жил бүрийн 7-р сарын 3-ны өдрийг “Олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр” болгон зохион байгуулж тэмдэглэсээр ирсэн. Нийлэг уут нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон бөгөөд ялангуяа хүнсний сав баглаа боодолд хэрэглэхээс олон улсад эрс татгалзаж байна.
Манай улс сүүлийн жилүүдэд нийлэг уутнаас татгалзах чиглэлээр зарим арга хэмжээ авч байгаагийн нэг нь жил бүрийн үндэсний их баяр наадмын үеэр хуушуурыг нийлэг хальсан уутанд савлаж худаалдаалахыг хориглож, хүнсний зориулалттай цаасан уут хэрэглэхийг шаардаж байгаа явдал юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хуушуурын худалдаа эрхлэх иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулалтын цаасан уут хэрэглэх шаардлага тавьж байгаа.
Ингэхдээ хараагүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор зөвхөн Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн үйлдвэрлэсэн цаасан уутыг нийлүүлэхээр Нийслэлийн Захирагчийн ажлын албаны болон бүх дүүргийн Хүнс, худалдаа, үйчилгээний хэлтсийнхэн шийдвэрлэжээ.
эх сурвалж: everyday.mn