“Эрдэнэт” үйлдвэр цэнгэлдэх хүрээлэнгийн засварт 46 сая төгрөг зарцуулжээ

эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн“Эрдэнэт өргөтгөл-2015“ баярын үйл ажиллагааны бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн Цахилгаан цех, “РСЦ” ХХК нийт 46 сая төгрөгийг аймгийн Цэнгэлдэх хүрээлэн засварлахад зарцуулжээ.
Цахилгаан цех гэрлийн шил, худалдаа үйлчилгээний павилионуудын нэмэлт гэрэл, унтраалга, зэс кабель утас, цахилгааны тусгаарлагч зэргийг шинээр хийхэд 7,6 сая төгрөг зориулсан бол “РСЦ” ХХК-ийн хамт олон 39,2 сая төгрөгийг Цэнгэлдэх хүрээлэнгийн зочны асар, хаалгыг сэргээн засварлах тохижилтын ажилд зарцуулсан байна.
Ардын хувьсгалын 94 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам долдугаар сарын 9-11-нд зохион байгуулагдана. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн Цэнгэлдэх хүрээлэнгийн 46 сая төгрөгийн засвар нь Орхон аймгийн баяр наадамд зориулсан томоохон хөрөнгө оруулалт юм.
эх сурвалж: erdenet.info

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …