Чингисийн хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болжээ

4dt852qs0udolae4h6ivoug3eqӨчигдөр цаг сунган хуралдсан УИХ-ын чуулганы үдээс хойших чуулганаар нэлээд хэд хуулийн төслүүдийг хэлэлцэж батлав.

Тухайлбал Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.

Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн юм.

Харин хуулиудын төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2-71.2 хувийн саналаар эцэслэн батлав.

Уг хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд ихээхэн үнэ цэнтэй, ховор нандин хөшөө баримлыг эх орондоо авч ирж улсдаа хандивлаж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэд гишүүдийнхээ өмнөөс баяр хүргээд энэ бүтээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар болж байгааг дуулгасан юм

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн …