Улаанбаатарт 23 хэм дулаан

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсэг, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгаар 34-39 градус, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …