Наадмын үеэр хаалттай замуудыг нээж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлнэ

93652c79e22bc8a306f5e4429d8c2735Улсын баяр наадмаас өмнө нийслэлд хийгдэж буй авто замуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, баярын үеэр хаалттай замуудыг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Хойд зуслангийн чиглэлд Дамбадаржаагийн уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5.0 км авто замын  эхний 1500 метр авто замын суурь хучилтыг хийж хөдөлгөөнийг 07 дугаар сарын 08-нд нээнэ.
Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто замын ажлын хүрээнд Шаргаморьтын уулзвараас Нямдоржийн гүүр хүртэл 2.8 км авто замын хучилтыг хийж зорчих хэсгийг 7 дугаар сарын 09-нд нээнэ.
Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын эхний 1,1км-ээс 6.0 км хоорондох нийт 5 км замын асфальт бетон хучилтыг бүрэн хийж 07 дугаар сарын 09-ний орой тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  4 замын уулзвар  хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж,  засвар, шугам хоолой солих ажлыг хийж байгаа. Эхний үе шат буюу Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл зам, 2 дугаар үе шат буюу Цэцэг төвийн уулзвараас Улсын Их дэлгүүрийн уулзварын дагуух шугам хоолой солих ажлыг товлосон хугацаандаа гүйцэтгэж, замыг нээсэн. 3 дугаар үе шат буюу Улсын И дэлгүүрээс баруун  4 замын уулзвар хүртэлх замыг 2015 оны 07 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 10 хүртэл хааж шугам хоолойг солихоор төлөвлөөд байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …