Ярьдаг тамхины хайрцаг бүтээжээ

 Шотландын мэргэ­жилт­нүүд онгойлгоход дуугар­даг технологийг ашиг­лаж, тамхины “ярьдаг” хайрцаг бүтээжээ. Энэ хайрцаг нь нээх бүрт янз бүрийн дуу, авиа гаргадаг юм байна.

Тухайлбал эхний удаад тамхинаас татгалзах тухай зөвлөгөө авах боломжтой хүний утасны дугаарыг хэлж өгнө. Харин дараа нь “Тамхи үргүйдэлд хүргэнэ” гэж “сурталчилдаг” аж.

“Ярьдаг” хайрцгийг 16-24 насны эмэгтэйчүүдэд туршиж үзжээ. Тэдний хэлснээр үргүйдэлд хүргэдэг гэсэн үгийг сонсоход үнэ­хээр таагүй байсан тул тамхиа хаях талаар бодож эхэлсэн гэнэ.

Үүнээс гадна оролцогчид тамхины хайрц­гийг нээх үед гардаг дуу авиа нь тааламжгүй сэтгэгдэл тө­рүүлдэг учраас дахиад онгойлгохоос ч халширч байснаа хүлээжээ.

Энэ бүтээлийг зах зээлд нийлүүлэхийн тулд тамхины хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж.

images (1)

Санал болгох мэдээ

Соёлын биет бус өвийг өвлүүлэх “Хөх дөл” төсөл дэлгэцийн бүтээл боллоо

“Хөх дөл” төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард …