Ерөнхийлөгчийн зарлигаар энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа

2015070604Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар манай энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа. Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн  Зэвсэгт хүчний цэргийн багийн нэгдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Төрийн одон медаль гардуулах ёслол өнөөдөр боллоо.

2015070601

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр  нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албан хаагчид, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа Д.Батзориг, дэд хурандаа С.Жаргалсайхан,  Цэргийн хүндэт медалиар ахлах ахлагч Э.Болор-Эрдэнэ, ахлах ахлагч Б.Хуягбаатар нар энгэрээ мялаалаа. Харин “Энхийн төлөө” медалиар ахлах дэслэгч Б.Төмөрбаатар, Ө.Мөнх-Алдар нарын 51 залуус эх орондоо үнэлүүлж шагнуулсан юм. Ёслолын үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ “Афганистан Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах хүчнийг сургах, тэдэнд зөвлөх, дэмжлэг үзүүлэх “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын Төр засаг, цэргийн удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж, төрийн дээд одон медалиар шагнагдсан цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүн та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, баяр хүргэе. Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон 13 жилийн хугацаанд манай цэрэг дайчид мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа мэргэжлийн гэгдэх цэрэг армиудад хүлээн зөвшөөрөгдөх болсон билээ.

Манай цэргийн алба хаагчид НАТО-гийн эвслийн 20 улс, түүний дотор ажил хэрэгч, бүтээлч чанар, цагийн менежментийг зохистой хэрэгжүүлдэг чанараараа танигдсан ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай хамтран үүрэг гүйцэтгэж, харилцан туршлага солилцох болсон нь Монгол цэргийн үнэлэмжийг илтгэн харуулж байна.

Дэлхийн аль ч оронд гавъяа байгуулсан эрэлхэг хөвгүүдээрээ бахархаж төрийн ивээл хүртээж шагнаж урамшуулдаг ёс эрт дээр үеэс уламжлагдан ирсэн байдаг.  Зөвхөн шагнаж урамшуулаад өнгөрөх биш тэдний үйл хэргийг залуу хойч үеийнхэндээ сурталчлан таниулах нь чухал юм.

2015070602

Монгол Улсын төр засаг энхийн үйлсэд хүчин зүтгэж төр түмнийхээ итгэл найдвар, эх орныхоо захиас даалгаврыг биелүүлсэн эрэлхэг хөвгүүдээрээ бахархаж, тэднийхээ хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлэн өнөөдөр төрийн одон, медалиар сайшаан урамшуулж байгаад Батлан хамгаалахын сайдын хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын төр засагтаа энхийг сахиулагч цэрэг эрсийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм. Манай дайчид Олон улсын цэргийн баазын хамгаалалтын үүргийг амжилттай гүйцэтгээд ирсэн нь энэ. Энгэрээ мялаасан дайчдын ар гэрийн төлөөллөөс сэтгэгдэл хуваалцахад ийн ярив.

2015070603

Н.Дашдаваа:

-Миний хүүг Д.Батбуян гэдэг. Миний хүү анх удаа энхийг дэмжих ажиллагаанд оролцоод ирж байна. Хүүгээ төрийн одонгоор шагнуулж байгааг харахад сэтгэгдэл хөдөлж суулаа. Энэ цаг үед эр цэргээрээ тэр дундаа хүүгээрээ бахархах сэтгэгдэл төрж байна. Ах нь хүүгээ Афганистанаас үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ гэхээр нь Арахангай аймгаасаа хүрээд ирлээ. Эх орныхоо төлөө зүтгэж яваа цэрэг эрчүүд ямар сайхан харагддаг юм бэ дээ. Сайхан байна аа.

З.Гүндэгмаа:

-Эгч нь их олон хүүхэдтэй. Тэдний маань цөөнгүй нь цэргийн албанд хүчин зүтгэж байна. Л.Санжаасүрэн хүүгээ өнөөдөр Төрийн одонгоор энгэрээ мялаахыг харахад сайхан байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …