Аймгийн наадмуудын хуваарь

9649965559b2706eb9d621Увс аймгийн 90 жилээс гадна энэ жил 20 гаруй сум түүхт ойн баяр тэмдэглэх юм. Тодруулбал Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгийн зарим сум энэ жил ойн баярын “бялуу” хүртэнэ.

Архангай аймаг: 10-11-нд аймгийн наадмаа хийх бол Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойг ирэх 15-17-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ Баян-Өлгий аймаг: Энэ аймгийн баяр наадам Архангайтай давхцаж байгаа юм. Харин Алтанцөгц, Цэнгэл сумын 90 жил, Өлгий хотын75 жилийн ойг тэмдэглэх ажээ.

Баянхонгор аймаг: Наадмаа 8-10-нд тэмдэглэх тус аймгийн Баянлиг, Богд сум 90 жилийн ойтой. Тус ойг энэ сарын 29-нөөс наймдугаар сарын1-ний хооронд тэмдэглэх юм байна.

Булган аймаг: Наадмаа 9-10-нд зохион байгуулна. Мөн Сайхан сум 18-19-нд дөрвөн түмэн адууны баяр хийх бол Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой ирэх 29-31-ний өдөр болох аж.

Говь-Алтай аймаг: Маргааш аймгийн баяр наадам нь эхэлж, нөгөөдөр дуусах юм. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй. Говьсүмбэр аймаг: Аймгийн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтай хамт ирэх сарын 8-9-нд зохион байгуулахаар болжээ.

Дархан-Уул аймаг: Аймгийнхаа баяр наадмыг 9-11-нд зохион байгуулна. Дорноговь аймаг:10-11-нд баяраа тэмдэглэх тус аймгийн Улаанбадрах сумын түүхт 90 жилийн ой 16-17-ны өдөр болох юм.

Дорнод аймаг: Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар, Хөлөнбуйр зэрэг сум тэгш ойн баяраа 15-17-нд хийх бол аймгийн баяраа 10-11-ний өдөр хийхээр болжээ.

Дундговь аймаг: Дундговийнхон ирэх 26-27-нд наадна. Харин Баянжаргалан сум түүхт90 жилийн ойгоо 23-25-нд тэмдэглэх аж. Завхан аймаг: Аймгийн баяр наадам 10-11-нд болно Орхон аймаг: Орхончууд өнөө жил 10-11-нд наадна.

Өвөрхангай аймаг: Өвөрхангай 10-11-нд баяр наадмаа тэмдэглэнэ. Мөн Хархорин суманд 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болох юм. Өмнөговь аймаг: Өмнийн говийнхон 25-26-нд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадахаар болжээ.

Сүхбаатар аймаг: Сүхбаатар аймгийн зургаан сум түүхт90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумын наадмуудыг 17-19-нд багтаан хийхээр болжээ. Харин Зүүн бүсийн хурдаар буюу 25-26-нд аймгийнхаа наадмыг зохион байгуулах гэнэ.

Сэлэнгэ аймаг: 9-11-нд аймгийн наадмаа зохион байгуулна. Харин Мандал сумын Түнхэл тосгоны 50 жилийн ой өнөөдөр дуусч байна. Төв аймаг: Аймгийн наадмаа ирэх 8-10-нд зохион байгуулах ажээ.

Увс аймаг: Аймгийн90 жилийн баяраа ирэх 22-25-нд тэмдэглэх тус нутгийн Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх 18-19-нд багтаан тэмдэглэхээр болжээ.

Ховд аймаг: Ховд хотын 330 жилийн ой долоодугаар сарын 10-11-ний өдөр болох бол Буянт сум90 жилээ есдүгээр сарын 4-6 нд зохион байгуулах гэнэ. Харин Чандмань сумынхан ирэх 25-26-нд тэгш ойн баяраа хийхээр товложээ

Хөвсгөл аймаг: Ирэх 10-11-нд аймгийн наадмаа хийхээс гадна Төмөрбулаг сум 90 жилийн ойг 19-20-нд, Цагааннуур сумын 30 жилийн ойг ирэх 10-11-нд тэмдэглэх юм байна.

Хэнтий аймаг: Цэнхэрмандал, Дадал сумд 90 жилийн ойгоо ирэх 8-9-нд тэмдэглэх бол аймгийн наадам 9-10-нд болох гэнэ.

эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …