Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо, уулаараа хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 16-18 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2013 оны 5 дугаар сарын 17-ноос 5 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд зүүн зүгийн нутгаар, 20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хална.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn