Дэд сайд Ү Чин Хай хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

11258867_634295309940273_2054466590_oХүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригийн урилгаар манай улсад айлчилж буй буй Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чин Хай өнөөдөр Хаан хүнс ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа.

11720409_634295379940266_1817986985_o

Тус үйлдвэр нь 1998 онд байгууллагдсан бөгөөд одоогоор 200 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг аж.  Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чин Хай тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус компаний захирал Ц. Мөнхсайханаас бүтээгдэхүүнээ хэрхэн тээвэрлэх талаар асууж тодруулав. Хаан хүнс ХХК-ний гүйцэтгэх захирал Ц.Мөнхсайхан “Манай үйлдвэр өдөрт 5-7 тонн бууз банш үйлдвэрлэж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 20 тонн бууз, банш үйлдвэрлэнэ. БНХАУ-руу бууз, баншаа экспортловол зориулалтын хөлдөөгчтэй машинаар гаргана” гэв.

IMG_7900_150707171656

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Хятадын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чин Хай нар маргааш Монгол Улсаас БНХАУ-д хагас боловсруулсан адууны махан бүтээгдэхүүн (адууны махан бууз, банш) экспортлох тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Адууны ясны гурил экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээрийн тухай Протокол зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …