Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2015 оны долдугаар сарын 10-ны өдрийн 09 цагаас 15-ны өдрийн 09 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Наадамчдын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг болон урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, ёслолын буудлага хийх газруудад гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангах үзлэг шалгалтууд хийх юм байна.
Тухайлбал энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шингэрүүлсэн шатдаг хий ашиглах болсонтой холбогдуулан үйлчилгээний цэгүүд, хуушуурын гэрүүдэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж, хүмүүст хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар нэгдсэн зааварчилгаа өгөх ажлыг зохион байгуулж байна.
Баярын өдрүүдэд завьтай эргүүлийн хүчийг нэмэгдүүлж, маршрутыг уртасгаж, Төв аймгийн Алтанбулаг сум, Налайх дүүрэг болон Тэрэлж орчмын Туул гол дагуу амарч байгаа иргэдийг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар ажиллаж байна. Улаанбаатар хот орчмоор долдугаар сарын 07, 08, 12, 13-ны өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи ихэнхдээ 6-11 м/с, шөнөдөө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 7-12 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Энэ сар бороо хур элбэгтэй. Иймд наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг иргэд тухай бүр хүлээн авч, болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …