Хөнгөлэлттэй зээлийн техникүүд ирсээр…

DSC09640БНХАУ-ын  Засгийн  газрын  хөнгөлөлттэй  зээлийн  хөрөнгөөр  хөдөө  аж  ахуйнүйлдвэрлэлд  шаардлагатай  трактор,  үр  тарианы  комбайн  худалдан  авч,  газар  тариаланэрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ  байгуулсан.  Энэ гэрээнийэхний шатны хэрэгжилт болгож дундаас дээш хүчин чадалтай буюу 125 морины хүчтэйтрактор 86 ирсэнээс  27, 165 морины хүчтэй дан дугуйтай арван трактор ирсний 8,  90шчиргүүл ирсэнээс хочрыг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамужжлан 20 хувийнурьдчилгаатай таван жилд хуваан төлөх нөхцөлөөр гэрээ байгуулан худалдан борлуулаадбайна.  Тариаланчдийн хүсэлтийн дагуу  165 м.хүчтэй трактор нэмэлт  дугуй  захиалгаархийлгэж,  өнөөдрийн байдлаар 28 ширхэг давхар дугуйтай трактор хүлээн авлаа. Үүнээс гадна 125-165 морины хүчтэй  трактор, чиргүүлийг Улсын их баяр наадмынүеэр Хүй долоон худагт  ХХААЯ-ны наадмын гэрийн гадаа байрлуулж наадамчин олонд сурталчлах юм.

DSC09642

Эдгээр техникийг бүрэн хүлээлгэн өгснөөр 15 мянган га талбайд үр тариа хураах,28 мянган га-д уринш боовсруулах, тариалалт хийх зүтгэх хүчний техник нэмэгдэнэ. Мөнхураалтын техникийн хүчин чадал одоогийнхоос тав, зүтгэх хүчний техник найман хувиарөсөа тооцоо бий. Урд хөршийн Засгийн газрын хөнгөлэлттэй зээлийн хөрөнгөөр орж иржбайгаа техникийг авахыг хүссэн аж ахуй нэгж эхний ээлжинд 50 хувийн урьдчилгаа төлнө.Харин  үлдсэн  төлбөрийг  таван  жилийн  хугацаанд  жилийн  хоёр  хувийн  хүүтэйгээрэргүүлэн  төлөх  учиртай.  Энэ  төсөл  хэрэгжсэнээр  манай  орны  тариалангийн  салбарынтүвшинг тогтворжуулах, тариаланчдийн техник хангамжийг нэмэгдүүлэх сайн талтай юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …