Аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэнэ

imagesУур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол оронд ган, зуд, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, аадар тунадас, гол нуурын мөсний цөмрөл, ой хээрийн түймэр, цөлжилт зэрэг байгаль орчин, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн давтамж жилээс жилд нэмэгдэж, түүнээс учрах хохирлын хэмжээ өсч байна. Ган, зуд, байгаль, цаг агаарын гэнэтийн аюул, гамшгаас улс орны нийгэм, эдийн засагт учирч байгаа хохирол, хор уршгийг багасгах, ус, цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Журам, жагсаалт, хуваарь батлах тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор Үндэсний ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас гаргасан нийтийн хэрэгцээний Ус, цаг агаар, орчны аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг Газар хөдлөлөөс амжиж дамжуулах системээр хэрэглэгчдэд үнэн зөв, шуурхай хүргэж байхыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарь нарт даалгалаа.

Ус, цаг уурын улсын сүлжээг түшиглэн хийж байгаа цөлжилтийн хяналт шинжилгээ, өвөл, хаврын бэлчээрийн даац, багтаамжийг тодорхойлох судалгааны ажлыг цаашид хамтран хийх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт үүрэг болголоо.

Үүрэн телефоны үйлчилгээний тасралтгүй ажиллагааг хангах, ус, цаг агаар, орчны аюул гамшгаас сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг хэрэглэгчдэд шуурхай, үнэ төлбөргүй хүргэж байх талаар радио, телевиз, үүрэн телефоны үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулж буй гэрээнд тусгаж, хяналт тавин ажиллахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад үүрэг болголоо.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …