ӨМӨЗО-ны Хайлаар хотод “Сонгинохайрханд үйлдвэрлэв” төв ажиллахаар болжээ

DSC_0903Сонгинохайрхан дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хайлаар хотоос жил бүр уламжлал болгон Хятад, Монгол, Орос гурван улсын Эдийн засгийн форум, үзэсгэлэн яармагийг зохион байгуулдаг юм. Энэ жил 11 дэхь удаа болж байгаа тус арга хэмжээ өнгөрөгч зургадугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд явагдлаа. ОХУ-ын Чита, Улаан-Үд хотууд, Монгол Улсын Дорнод аймаг, Чойбалсан хот, Сонгинохайрхан дүүрэг, БНХАУ-ын 10 гаруй аймаг, хотууд оролцдог энэхүү томоохон арга хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг өндөр ач холбогдол өгч оролцлоо.  Дүүргийн Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын дарга Х.Нямбаатар,  ЖДҮДСМТ-ийн захирал Г.Билгүүн нараар ахлуулсан төлөөлөгчид, үзэсгэлэн яармагт оролцох аж ахуйн нэгж байгууллагуудын хамт өргөн бүрэлдэхүүнтэйгээр  Хайлаарт хүрэлцэн очсон юм.

DSC_0877 DSC_0887

Эдийн засгийн форум, үзэсгэлэн яармагийн нээлтэд дүүргийн  Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын дарга Х.Нямбаатар  нар үг хэлж арга хэмжээнд амжилт хүссэн. Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд тус үзэсгэлэнд өөрсдийн урласан бүтээлүүдээ дэлгэн худалдаалсан нь оролцогчдын анхаарал, сонирхлыг ихэд татаж байлаа.

Сонгинохайрхан дүүргээс өнгөрөгч 5 дугаар сард Хайлаар хотод дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах төв ажиллуулах талаар санал тавьсныг Хайлаар хотын захиргаа нааштайгаар хүлээн авсан. Энэ дагуу “Сонгинохайрханд үйлдвэрлэв” төвийг ажиллуулах Санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааны түүхэнд томоохон үйл явдал боллоо.Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчдэд гадаад зах зээлийг нээж өгч байгаагаараа тэдэнд дүүргийн зүгээс үзүүлж буй бодитой, бодлогын дэмжлэг болж байна.

 Мөн Хайлаар хотын дарга Дү Лиэн Хэ, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд нар ногоон байгууламж, хүнсний ногоо тариалалтын тал дээр хамтарч ажиллах Санамж бичиг байгууллаа. Хайлаар хот нь уур амьсгал, цаг агаарын хувьд Улаанбаатар хоттой ижил нөхцөлтэй бөгөөд ногоон байгууламж, газар тариалан эрхлэлтийн өндөр технологи, тэргүүн туршлагатай. Санамж бичгийн дагуу Сонгинохайрханаас энэ чиглэлээр Хайлаарт мэргэжилтэн бэлтгэхээс гадна Сонгинохайрхан дүүрэгт Хайлаарын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж технологи, туршлагаа танилцуулах юм.

Ийнхүү жил бүр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хайлаар хотод болдог гурван улсын Эдийн засгийн чуулга, үзэсгэлэн яармагт Сонгинохайрхан дүүрэг  амжилт арвинтай оролцлоо.

DSC_0006 DSC_0115 DSC_0400 DSC_0506 DSC_0532 DSC_0573 DSC_0633 DSC_0715 DSC_0859 DSC_1014

Эх сурвалж: shd.mn

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …