Анхны парламентын гишүүдийн нэг гавьяат цол хүртэв

122406-26214700УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Логийн Цог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн доктор Нямдолгорын Сампилноровыг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Н.Сампилноров нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргаар олон жил ажилласан бөгөөд Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент- Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан билээ.

Мөн өдөр УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан тус комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн, “Алтан гадас” одонгоор шагнагдсан комиссын ажилтан Б.Долоонжин, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан шинжээч Г.Улаанбаатар нарт тус тус шагналыг нь гардууллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …