Ахмад прокурор Ж.Гомбодорж Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнагдлаа

2-300x181Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүсийг  төрийн дээд одон, медалиар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэхүү арга хэмжээний үеэр прокурорын байгууллагад 33 жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан Архангай аймгийн Хотонт сумын харьяат ахмад прокурор Жигжидийн Гомбодорж Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнагдлаа.

Тэрээр 1955-1988 онуудад Аймгийн прокурорын туслах прокурор, Улсын прокурорын газарт  хэлтсийн прокурор, Улсын прокурорын газарт  Шалган зааварлах хэлтсийн дарга, Улсын прокурорын туслахаар тус тус ажилласны гадна Улаанбаатар хотын прокуророор тасралтгүй 14 жил ажилласан юм.

Түүнийг Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

11 131

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …