Маргааш хаана юу юу болох вэ?

Монгол төрийн их наадам маргааш буюу 07 сарын 10-наас төрийн далбааны өдөр, Дээлтэй Монгол зэрэг томоохон үйл ажиллагаагаар эхэлж байна.

8.00-11.00  цагт Хязаалан насны морьдын уралдаан- Хүй долоон худагт

08.00  Шагайн харвааны хэсгийн харваа.     Шагайн асарт

10.30   Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг    Сурын талбайд

10.00-11.00  Төрийн далбааны өдөрт зориулсан  хүндэтгэлийн ёслол    Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

12.00-12.30  Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол                 Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

14.00-16.20  Шүдлэн  насны морьдын уралдаан    Хүй долоон худагт

14.30-18.30  Үндэсний сурын хана харвааны дунд өрөг    Сурын талбайд

15.00 Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн  концерт           Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

19.00  Дээлтэй Монгол наадам  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

21.00  Монгол Улсын төрийн  тугийг цэнгүүлэх ёслол        Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

22.00  “Учиртай гурван толгой” дуурь                 Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд тус тус болно.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …