“Халх гол”-д чөлөөт бүс байгуулна

imagesУлсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны саналаар Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр “Халх гол”-ын чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 85.2 хувиар баталлаа.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж өргөн баригдсан “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм.

Халх голд “Чөлөөт бүс” байгуулагдсанаар хөдөө аж ахуйн хорио цээр, технологийн онцгой дэглэм тогтоож тус салбарын хөгжил шинэ шатанд гарч, газар эзэмшихтэй холбоотой замбараагүй байдал цэгцрэнэ.

Мөн энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, тухайн салбарын ДНБ-д эзлэх хувь нэмэгдэх юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …