“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон баг тамирчдаа урамшуулав

b79acaefa4362c4610b510168122c025“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон ЭХЯ-ын Хянал шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан ахлагчтай баг тамирчидад өнөөдөр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт баяр хүргэж мөнгөн шагналыг гардууллаа. Тэргүүн байр эзэлж  “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон ЭХЯ-ны баг тамирчдын амжилтыг дурдвал,

·  Шатарын төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаар 1 дүгээр байр,

·  Ширээний теннисний төрөлд  эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаараа 1 дүгээр байр,

·  Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 2 дугаар байр, эмэгтэй баг 2 дугаар байр эзэлж, багаараа 2 дугаар байр,

·  Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг 1 дүгээр байр эзэлж, нийт нийлбэр дүнгээрээ ЭХЯ-ны баг 1 дүгээр байр эзэлж “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …