“Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014” судалгааны тайлангийн дүнг танилцуулав

600x600Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”, болон “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015” судалгааны тайлангийн үр дүнгээс танилцууллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн /ЭЗБӨЧСТ/ Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан арга хэмжээг нээж үг хэлэхдээ

“Эрхэм хүндэт хатагтай ноёд оо,

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

2010 онд анх үүсгэн байгуулагдсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв маань Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг тасралтгүй 5 жил боловсруулж, эдүгээ 5 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Манай байгууллагыг “өрсөлдөх чадвар” хэмээх ойлголтыг Монгол Улсад түгээгч анхдагч судалгааны байгууллагуудын нэг гэвэл хилсдэхгүй байх. Хамгийн гол нь өрсөлдөх чадварыг олон улсын аргачлалын дагуу цогцоор нь үнэлж гаргадаг болсон.

2015-07-09ediinzasag2Энэхүү санаачилгыг анхнаас нь тууштай дэмжиж, судалгааны байгууллагын (тинк танк) хөгжилд хөрөнгө оруулалт хийж ирсэн байгууллагууддаа баярлалаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийг үүсгэн байгуулалцсан Ц.Болдбаатар, Ньюком групд банк, Жаст групп, Чингис Интернэшнл групп Та бүхэндээ баярлалаа гэж хэлэхийн зэрэгцээ Та бүхний цаашдын дэмжлэгт итгэж байна. Мөн Щвейцарийн хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн банк, Азийн хөжлийн банк, Азийн сан гээд дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын донор байгууллагууддаа талархал илэрхийлье.

Жил бүр статистик тоо баримт болон санал асуулгын дүнгээс бүрдсэн 300 гаруй үзүүлэлтийг ашиглан Монгол Улсын өрсөлдөх чадварт шинжилгээ хийж, 14 оронтой харьцуулан эрэмбэлж байна. 2010 оноос хойших 5 удаагийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсын өрсөлдөх чадварын ерөнхий оноо жилээс жилд дээшилж, нэмэгдэж байгаа хэдий ч бусад орны оноо ч мөн адил нэмэгдсээр байгаа тул манай улс 15 дугаарт эрэмбэлэгдсэн хэвээр байна. Энэхүү тайлангаас Та бүхэн зөвхөн 14 оронтой харьцуулсан үзүүлэлтүүд болон тэдгээрийн задаргааг харахаас гадна ойрын 5 жилийн чиг хандлага, сул болон давуу талаа олж мэдэх боломжтой юм.

2015-07-09ediinzasag1

Зөвхөн Монгол Улсын өрсөлдөх чадварыг үнэлээд зогсохгүй, олон улсын аргачлалд суралцсан энэхүү арга барилаа цааш хөгжүүлж, 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг 2013 оноос эхлэн 3 дахь жилдээ боловсруулж гаргаад байна. Уг тайлан нь орон нутгийн талаарх хамгийн их мэдээлэлтэй эх сурвалж боллоо. Мөн эдгээр тайлангуудыг хэрэглэгчдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна.

Энэ жилийн байдлаар 2 шинэчлэл нэмэгдэж хийгдсэн гэж хэлж болно.

  1. Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 61 орны өрсөлдөх чадварыг харьцуулж гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015”-д Монгол Улс энэ жилээс хамрагдаж байгаа. Энэ бол бидний 5 жилийн хөдөлмөрийн үр дүн. Энэ ажилд уйгагүй зүтгэсэн төвийнхээ хамт олнд талархал илэрхийлье.
  2. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангийн сүүлийн 3 жилийн үр дүнгээр динамик цахим хуудас хийж ийнхүү үзүүлэлтүүдийг нь уян хатан байдлаар өөрийн сонгосон үзүүлэлтээр, оноор, аймгаар сонгож ашиглах боломжтой болсон. www.aimagindex.mn цахим хаягаар та бүхэн зочлоорой.

Эцэст нь би өрсөлдөх чадвар судлахын ач холбогдолын талаар хэдхэн юм хэлье гэж бодож байна. Өрсөлдөх чадварыг судалснаар бид компаниуд буюу аж ахуйн нэгжүүд аль болохоор өндөр ашиг орлого олох орчныг нь бүрдүүлж өгч чадаж байна уу, ард түмэн нь илүү тав тухтай, хангалуун амьдарч чадаж байна уу гэдгийг судалж хөгжүүлдэг. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана амьдарч буйгаас үл хамааран иргэн бүр адил тэгш боломжоор хангагдах хэрэгтэй гэж үздэг. Өөрсдийн өрсөлдөх чадвар хаана явааг хэмжиж, тодорхойлж чадахгүй бол улс орон, аймаг, байгууллага, тэр ч бүү хэл хувь хүн хүртэл хэмжүүргүйгээр хянаж чадахгүй. Үйл явцыг хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй гэсэн үг.

Тиймээс өрсөлдөх чадварын судалгаа гэдэг бол удирдлага-хяналтын үндэс суурь болох учиртай юм. Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Түүний дараа ЭЗБӨЧСТ-ийн судлаач Э.Тунгалаг 2014 оны Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааны тайланг танилцууллаа.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, ЭЗБӨЧСТ-ийн Ерөнхий захирал Б.Лакшми, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон иргэд оролцлоо.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …