УИХ-ын эмэгтэй гишүүд талархал илэрхийллээ

Монгол Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2015.07.09/ Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тогтвортой, ая тухтай байх орчинг бүрдүүлж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээний шилдэг ажилчдад талархлын бичиг гардууллаа.

01Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчилгээний шилдэг 10 ажилчныг урамшуулахаар шийдвэрлэсэн юм. Учир нь эдгээр хүмүүс өдөр бүр ажлын бус цагаар ажлаа гүйцэтгэж, бидний ая тухтай орчинг бүрдүүлж өгч буй гавьяатай хүмүүс юм гэлээ.

02Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал …