Памела Андерсон В.Путинд захиа бичив

63bd1bdd1dca0d7coriginalЖүжигчин Памела Андерсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хаягласан захидлаа цахим хуудастаа нийтэлжээ. Амьтны эрхийг хамгаалагч Памела Андерсон захидалдаа Исландын сэрвээ халим агнуурын онгоцуудыг Хойд тэнгист зорчуулахгүй байхыг хүссэн байна. Исландын агнуурын онгоцууд Хойд тэнгисийн усан замаар Японы боомтууд руу 2000 тонн сэрвээ халимны мах нийлүүлдэг ажээ. Сэрвээ халим дэлхийд нэн ховор, агнахыг хориглосон амьтан тул эдгээр хөлөг онгоцыг Суэц болон Панамын сувгаар дамжин өнгөрөхийг хориглосон байна. Хойд тэнгисээр ийнхүү тээвэрлэлт хийж буй нь “Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ийг зөрчсөн үйлдэл гэж П.Андерсон үзэж байгаа аж. Иймд П.Андерсон ОХУ-ын нутаг дэвсгэрээр хууль бус ачаа дайран өнгөрч буйг урьдчилан сэргийлэх зорилгоор Владимир Путинд хандан захидал бичжээ. Сэрвээ халим ХХ зууны үед бараг бүрэн устгагдсан байна. Тиймээс агнахыг 1984 онд дэлхий даяар хориглосон байдаг. Гэсэн хэдий ч Исландад 2006 оноос сэрвээ халимыг агнах болсон ба Япон улс энэхүү ховор амьтны махыг худалдан авдаг цөөн орны нэг юм.

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …