Алдарт уяач ​Ө.Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ

olloo_mn_1436500999_shanТулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хязаалан нас барианд орлоо.
Энэ жилийн түрүүгээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө. Пүрэвбаатарын загал үрээ түрүүллээ.

Аман хүзүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун,
Айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын  сартай хүрэн,
Айргийн дөрөвт. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хонгор,
Айргийн тавд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан тус тус  хурдалжээ.

Г.Уянга
olloo.mn

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …