“А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюунтүлхүүр” сангийн хашаанд орж зогсоно.
Харин хоёр дахь зогсоол нь ЗЦГ-ын баруун турд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад “ДК” зогсоолын хойд талд барилгын талбайд байрлана.
“Ж” зөвшөөрөл нь “А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна.
“D” зөвшөөрөл “А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулна.
“Ү”, “Г” зөвшөөрөл ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн “Суруга Монгол” компаний зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршалын гүүр, олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.
“ХҮЙ ДОЛОО ХУДАГ”
“Г”, “Ү”, “М” зөмшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр баруун гар тйиш яваад Хүй долоо худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.
“А”, “Ж”, “ДК”, “М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр даваад Хүй долоо худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.