Түрүүлж, айрагдсан морины хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

c6fe07927e647721bigХүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр хязаалан насан уралдаж, унасан морио айрагдуулсан хүүхдүүдэд хүндэт өргөмжлөл, медаль, нэг сая төгрөгийн даатгалын хадгаламжаар бэлэг барилаа. Шагналыг тус газрын дарга И.Нарантуяа гардуулсан юм. Уг шагналыг энэ жилийн наадмын зургаан насанд айрагдсан морины хүүхдүүдэд олгоно гэдгийг албаныхан хэлж байлаа. Ч.Бямбажав-Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын “Загал бор” үрээ унаж, түрүүлсэн Э.Төгссайхан- Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул П.Одонбаатарын халиун хязааланг унаж, аман хүзүүдсэн. Д.Өсөхбаяр- Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Б.Алтан-Очирын  сартай хүрэн үрээг уралдаж айргийн гуравт орсон. Г.Алтантөгс- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын, аймгийн Алдарт уяач Б.Бадраагийн хонгор хязааланг унаж айргийн дөрөвт орсон. С.Батхүү- Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзанг унаж, айргийн тавд хурдалсан нарыг шагналаа.

6784a16e9e15897ebig

Эх сурвалж: MNB.mn

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …