“Ахыг аваръя” хандивын аян өрнөж байна

1dkj5f2lmr0lvc2ojue6q38i79Найлайх дүүрэгт өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд айлын гэр шатаж 16 настай Г.Цэрэнтогтох, 8 сартай А.Амарболд дүүгээ дүрэлзсэн галаас аварч, өөрөө 80 хувийн III зэргийн түлэгдэлт авсан юм. Эрэлхэг зоригтой ах Г.Цэрэнболд хүүд яаралтай гадаад руу явуулж мэс ажилбар хийх шаардлагатай байсан учраас гэр бүлийнхэн нь нутагт нэгт монголчууддаа хандан хүүгийн эмчилгээний зардлыг цуглуулах хандивын аяныг өрнүүлээд байгаа билээ. Хүү одоогоор ээжийнхээ хамт БНСУ-д эмчилгээгээ эхлүүлээд байгаа бөгөөд тэрхүү эмчилгээний зардалд  нь зориулсан “Ахыг аваръя” хандивын аяныг Монголын Залуучуудын холбооны хүмүүнлэгийн байнгын хороо өрнүүлээд байгаа юм. Өнөөдөр наадамчин олон эрэлхэг ахад хандив өргөн итгэлийн гараа сунган байлаа.

Eagle.mn

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …