Тавын давааны тойм

altangerel609793425201507120722Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хчит бөхийн барилдааны тавын даваа дууслаа.

Тавын даваанд улсын цолтой  11 бөх өвдөг шороодож долоон бөх начин цолны болзол хангалаа.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат, Улсын арслан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Х.Мөнхбаатар, Улсын арслан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Д.Ганхуяг, Улсын гарьд Булган аймгийн  Гурванбулаг сумын харьяат И.Доржсамбуу, Улсын заан Төв аймгийн Баянхангай сумын харьяат Б.Батмөнх, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Т.Санчир, Улсын заан Увс аймаг Тэс сумын харьяат Т.Баасанхүү, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат Л.Цэрэнтогтох, Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энхбат, Улсын начин Архангай аймгийн Чулуут сумын харьяат Б.Амарзаяа нар өвдөг шороодлоо.

Харин Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Г.Баасандорж, Сүхбаатар аймаг Мөнххаан сумын харьяат  Б.Батжаргал, Сэлэнгэ аймаг Жавхлан сумын харьяат Б.Одгэрэл, Дундговь аймаг Эрдэнэдалай сумын харьяат Э.Даш, Говь-Алтай аймгийн Жаргалан суын харьяат  Ш.Шинэбаяр,  Увс аймгийн Түргэн сумын харьяат Д.Энхбаяр, Архангай аймгийн Булган сумын харьяат Ч.Ганзориг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат А.Алтанхуяг нар  учраа бөхөө давж, улсын начин цолны болзол хангаад байна.

 Тун удахгүй  зургаагийн даваа эхэлнэ.  Бид дүйзийг  мэдээлэх болно.

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

С.Батсайхан: Халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс …